системийн шинжилгээ ба дизайн

 

1.        Систем гэж юу вэ?

Мэдээллийн систем, бүртгэлийн систем, боловсролын тогтолцоо, эдийн засгийн тогтолцоо гэх зэрэг үгүүдтэй бид тааралддаг. Үүнийг цаашид систем гэж үзэх болно. Бид амьд ба амьгүй системүүдийн дунд амьдарч байгаа. Тухайлбал: бидний сурч байгаа сургууль нь дараах амьд хэсгүүдээс бүрдэж байна. Үүнд: багш, оюутан, үйлчлэгч, жижүүр, эмч гэх мэт. Мөн амьгүй системүүдээс бүрдэж байгаа. Үүнд : анги, компьютер, самбар, шохой гэх мэт. Эндээс дүгнэж хэлэхэд их сургууль нь амьд ба амьгүй дэд системүүдийг өөртөө агуулсан боловсролын тогтолцооны биеэ даасан систем болж байна.

Систем гэдэг нь нэгтгэх, хамтад нь авч үзэх гэсэн утгатай латин үг юм. Өөрөөр хэлбэл өөр хоорондоо харилцан холбоотой хэсгүүдийн олонлог юм. Системийг хүрээлж байгаа орчинг систмеийн орчин гэнэ. Орчноосоо авч байгаа өгөгдөл  буюу мэдээллийг системийн оролт, харин өөрийн төлөв байдлыг илэрхийлсэн мэдээллийг системийн гаралт гэнэ. Дүгнэлт : Тодорхой үр дүнд хүрэхийн тулд  орчноосоо мэдээлэл хүлээн авч боловсруулаад өөрийн төлөв байдлыг илэрхийлсэн тодорхой үр дүн өгдөг үүрэг бүхий нэгдлийг систем гэнэ.

2.        Системийн ерөнхий онол

  Системийг бүрэлдүүлэгч элементүүд нь өөр хоорондоо харилцан холбоотой байдаг ба өөр ямар нэгэн харилцаа холбоогүй биеэ даасан элементүүд нь системийг үүсгэж чадахгүй.

  Системийг бүхэлд нь аввч үзэх шаардлагатай. Системийг бүрэлдүүлэгч хэсгүүдийг салангид авч үзвэл тухайн системийн бүхэл байдал алдагдана.

  Систем нь чиглэсэн зорилготой байна.

  Нэг системийн гаралт нь өөр системийн оролт байж болно.

  Бүх систем нь орчноосоо авсан мэдээллийг боловсруулан тодорхой гаралтыг гаргана. Өөрөөр хэлбэл оролт, гаралт 2 ижил байвал боловсруулалт хийгдээгүй гэсэн үг.

  Системийн эцсийн зорилгод хүрэхийн тулд цорын ганц замаар бус хэд хэдэн замаар хүрч хүрч болно.

3.        Системийн төрлүүд

Системийu төлөв байдал,  зүй тогтлоос хамааруулан нээлттэй, хаалттай, динамик гэсэн үндсэн төрлүүдэд хуваана.

Нээлттэй : Гадаад орчинтойгоо харилцан үйлчлэлцэж байгаа систем. Өөрөөр хэлбэл оршин тогтнох нь гадаад орчноос хамаардаг.

Хаалттай : Гадаад орчин нь нөлөөлж чадахгүй системийг хаалттай систем гэнэ.

Динамик : Системийн бүрэлдэхүүн хэсгүүд нь цаг хугацааны нөлөөллөөр өөрчлөгдөж байдаг систем юм.

4.        Мэдээллийн систем

Компьютерийн техник болон програм хангамжийн тусламжтайгаар хэрэглэгчийн тодорхойлсон өгөгдөл,  мэдээний алдааг  хянан боловсруулахаас гадна их хэмжээний мэдээллийг найдвартай хадгалах, шаардлагатай мэдээллийг цаг тухайд нь түргэн шуурхай, төрөл бүрийн байдлаар гаргах боломж бүхий системийг мэдээллийн систем гэнэ. Мэдээллийн системийг төрөл бүрийн зорилгоор хөгжүүлдэг. Тухайлбал:

         Удирдлагын мэдээллийн систем

         Бүртгэлийн мэдээллийн систем

         Татварын мэдээллийн систем

         Эксперт мэдээллийн систем  гэх мэт .

5.        Системийн шинжилгээ ба зохиомж, шинжээчийн үүрэг  

Системийн шинжилгээ ба зохиомжийг бизнесийн тодорхой үйл ажиллагаанд  дүн шинжилгээ хийх, загварчлах, системийг хэрэгжүүлэх, сайжруулан хөгжүүлэхэд хэрэглэдэг. Ямарч системийг урьдчилан төлөвлөлгүйгээр шууд хэрэгжүүлэн нэвтрүүлэх нь системийн найдвартай ажиллагааг бүрэн хангаж чадахгүйгээс гадна өндөр эрсдэлд хүргэх магадлалтай.

Системд шинжилгээ хийж байгаа хүнийг шинжээч гэнэ. Шинжээч нь дараах үүрэгтэй. Үүнд :

1.        Системийн төлөв байдал, мөн чанарыг шинжлэн судална.

2.        Системийн оролт, гаралт, боловсруулалтыг шалгаж хөгжүүлнэ.

 

 

3.        Системд тулгарсан асуудлыг оновчтой шийдвэрлэнэ.

4.        Боловсруулагчид болон хэрэглэгчидтэй хамтран ажиллах, харилцааг зохицуулах, тэдгээрийг удирдан зохион байгуулах үүргийг хүлээхийн хамт дээрх чадваруудыг бүрэн эзэмшсэн байх шаардлагатай.

Дараах дарааллаар ажлаа явуулна.

1.        Асуудлыг тодорхойлно.

2.        Системийг тодорхойлно.

3.        Системийг өөрчлөх, шинэчлэх арга замуудыг тодорхойлно.

4.        Тодорхойлсон арга замуудаас хамгийн оновчтойг нь сонгоно.

5.        Сонгосон аргаар системийг хөгжүүлнэ.

6.        Системийг сайжруулахад гарах нөлөөлөлд дүн шинжилгээхийнэ.

6. Системийг хөгжүүлэх амьдралын цикл

Системийн шинжээч нь системийг тодорхой үе шаттайгаар хөгжүүлдэг бөгөөд энэхүү үйл ажиллагаа нь системийг хөгжүүлэх амьдралын цикл гэж нэрлэгдэнэ. Дараах үеүдэд хуваана.

1.        Асуудал, бодит байдал, боломж, зорилгыг тодорхойлох

Системийг хөгжүүлэх амьдралын эхний үед шинжээч нь хэрэглэгчийн тавьсан асуудал, оршин буй системийн бодит байдал, боломж болон зорилгыг тодорхойлдог. Бодит байдал гэдэг нь тухайн системийн  тухайн үеийн дүр төрх, төлөв байдал юм. Боломжит байдал гэдэг нь системийн шинжээчийн зүгээс тухайн системд компьютержсэн мэдээллийн системийг нэвтрүүлэх замаар сайжруулах боломжтой хэмээн үзэж байгаа байдал юм.

2.        Мэдээллийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох

Энэ шатанд шинжээч, хэрэглэгч, менежер болон бусад ажилтнууд хамрагдана. Системийн шинжээч нь тухайн системийн үйл ажиллагааг нарийвчлан судалж, өгөгдөл хэрэгтэй байгааг тодорхойлно. Үүнд : хамрагдах хүмүүс, бизнесийн үйл ажиллагаа, түүний явагдах газар, орчин, цаг хугацаа зэрэг асуултуудад тодорхой хариулах хэрэгтэй.

3.        Системийн хэрэгцээ, шаардлагад анализ хийх

Энэ шатанд шинжээч нь хийгдэх үйлдлүүд, үйлдлийн дүрмийг тодорхойлдог. Системийн ашиг зардлыг тооцоолох ба ашиг  багатай зардал ихтэй байвал системийг цаашид хөгжүүлэх ажлыг зогсоодог.

Системийн хөгжүүлэлтэнд нөлөөлдөг хүчин зүйлүүд :

Ямарч системийг суурилуулсны дараа түүнийг хөгжүүлэх шаардлага гарна. Хөгжүүлэлтийг дараах 2 зорилгоор хийнэ.

  • ПХ- н алдааг засварлах, орчин үеийн нөхцөлд нийцүүлэх
  • ПХ-н хүчин чадал, цар хүрээг өргөтгөх

4.        Дэвшүүлсэн системийг  загварчлах

Энэ шатанд шинжээч нь өмнө цуглуулсан өгөгдөл, мэдээллийг ашиглан мэдээллийн системийн логик зохиомжийг гаргана. Хамгийн гол хэсэг нь хэрэглэгчийн интерфейсийг зохиомжлох явдал юм. Хэрэглэгчийн интерфейс нь систем болон хэрэглэгч 2-ыг холбож өгдөг.

5.        ПХ-ийг хөгжүүлэх ба баримтжуулах

Шинжээч нь програм зохиогчтой хамтран  програмчлалын тал дээр системийг хөгжүүлэх, баримтжуулах ажлыг гүйцэтгэнэ. Нөгөө талаас хэрэглэгчтэй хамтран програм хангамжтай холбоотой асуудлыг оновчтой боловсруулна.

6.        Системийг тестчилэх ба сайжруулах

Системийг шалгахгүйгээр шууд хэрэгжүүлж болохгүй. Шалгуурыг програм зохиогч боловсруулна. Шалгаад систем алдаагүй ажиллавал системийг хэрэгжүүлнэ. Эсрэг тохиолдолд илэрсэн алдааг засах шаардлагатай.

7.        Системийг хэрэгжүүлэх

Энэ шатанд системийг суурилуулж, ашиглахад бэлтгэнэ. Шинжээч нь хуучин системийг шинэ системд хөрвүүлэх загварыг сонгож, системийг хөрвүүлнэ. Хөрвүүлэх үйл ажиллагаа нь файлуудыг хуучин форматаас шинэ форматад хөрвүүлэх, өгөгдлийн санг байгуулах, техник хангамжийг суурилуулах, шинэ системийг бүрэн ажиллагаанд оруулах зэргийг багтаадаг. 

Лекц №2

 

Ерөнхий сэдэв : Системийн төсөл, шаардлагын шинжилгээ   

Дэд сэдвүүд :

  • Case tools
  • Төсөл систем болох нь
  • ПХ- н төслийн онцлог
  • Үйл ажиллагааны төлөвлөлт
  • Төслийн төлөвлөлт
  • Хэрэгцээт мэдээллийг сонгох

Агуулга :

1.        Case Tools

Ямарч системийг сайжруулах, хөгжүүлэх олон хэрэгсэл байдаг. Харин мэдээллийн системийг хөгжүүлэхэд case tools хэмээн нэрлэгддэг автоматжуулалтын техник хэрэгслүүдийг өргөн хэрэлэж байна. (Computer Aided Software Engineering). Case tools нь системийн шинжээчийн ажлыг хөнгөвчлөн үр бүтээмжийг дээшлүүлэх, системийн хөгжүүлэлтийн эхэн үеэс төгсгөл хүртэлх бүхий л хугацааны туршид ажлуудыг нэгтгэн зохион байгуулах улмаар хэрэглэгчтэй үр ашигтай харилцах боломжоор хангадаг. Case tools нь :

·         Системийн шинжээчийн ажлын үр бүтээмжийг дээшлүүлэх

·         Шинжээч болон хэрэглэгчийн хоорондын харилцааг сайжруулах

·         Хөгжүүлэлтийг хийх ажлуудыг нэгтгэж, тодорхой дараалалд оруулах

·         Сайжруулалтыг оновчтой болгох зэрэг давуу талуудтай. 

2.        Төсөл систем болох нь

Төсөл гэдэг нь төлөвлөгдсөн ажлууд гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл төсөл нь програм хангамжийг боловсронгуй болгоход чиглэгдэх тодорхой зорилго чиглэл бүхий үйл ажиллагаа юм. Дараах шинж чанаруудыг өөртөө агуулсан байна. Үүнд :

·         Төлөвлөлт хийгдсэн байх

·         Зорилготой байх ба үр дүнг урьдчилан харсан байх

·         Шаардагдах цаг хугацааг урьдчилан тогтоосон байх

·         Үйл ажиллагааг бусдаар гүйцэтгүүлэх

·         Ажил нь хэд хэдэн чиглэлтэй байх

·         Хийгдэх ажлуудыг хэд хэдэн үе шатанд хуваасан байх

·         Төсөл нь том хэмжээний цар хүрээг хамарсан байх

Төслийн хэмжээ нь маш чухал үзүүлэлт юм. Ямарч төсөл шинэ системийг бий болгох эсвэл хуучин системийг шинэчлэн хувиргахад чиглэгдэнэ. Хэрэглэгч програмыг шинэчлэх хусэлт тавьснаар системийн төслийн үйл ажиллагаа эхэлдэг.

3.        Програм хангамжийн төслийн онцлог

Програм хангамжийн төслийн үр дүн буюу бүтээгдэхүүн нь түүнийг бусад төслүүдээс ялгах хэд хэдэн тодорхой шинж чанартай байдаг. Програм хангамжийн төслийн ялгагдах нэг шинж нь харагддаггүй зүйлийг харагддаг болгодог явдал юм.

Програм хангамжийн төслийн үйл ажиллагаа нь зөвхөн програм бичих асуудлыг авч үздэггүй, дараах 3 үед төвлөрдөг. Үүнд :

1.        Төслийн урьдчилсан судалгаа

Төлөвлөсөн төслөө хэрэгжүүлж эхлэх эсэхийг шийддэг. Системийг хөгжүүлэхэд тавигдах ерөнхий шаардлагын дагуу бүхий л хэрэгцээт мэдээллийг цуглуулна. Шинэ системийн боловсруулалттай холбоотой үйл ажиллагааны зардал, ашиг, үнэ цэнийг тооцох шаардлагатай.

2.        Төслийн төлөвлөлт

Төслийн урьдчилсан судалгааны үед төслийг цаашид хэрэгжүүлэх боломжтой нь батлагдвал төслийн төлөвлөлтийн үед шилжинэ. Төлөвлөлтийг төслийн эхэнд хийвэл зохимжтой.

3.        Төслийн хэрэгжүүлэлт

Нарийвчилсан төлөвлөгөөг гаргасны дараа төслийг хэрэгжүүлнэ. Хөгжүүлэх системийн онцлог, шинж чанараас хамааран төслүүд нь өөр хоорондоо ялгаатай байдаг.

4.        Үйл ажиллагааны төлөвлөлт

Системийн шинжилгээ ба зохиомж нь олон төрлийн үйл ажиллагаануудыг багтаадаг. Төслийг удирдах явцад төлөвлөлт ба хяналтын үйл ажиллагаа чухал үүрэгтэй. Төлөвлөлт нь системийн шинжилгээ хийх ажлын хэсгийг сонгох, гишүүдийн ажил үүргийг хуваарилан зохицуулж, томилох, асуудал бүрийг шийдвэрлэхэд шаардагдах хугацаа болон нөөцийг тодорхойлж улмаар тэдгээрийн биелэлтийг бүртгэн тэмдэглэх замаар хяналт тавих, үнэлгээ хийх зэрэг бүхий л үйл ажиллагаануудыг багтаана. Төслийн дэлгэрэнгүй төлөвлөгөө нь үйл ажиллагаа бүрийн эхлэх болон дуусах хугацааг тодорхойлсон ажлын хуваарилалтыг агуулсан байх шаардлагатай. Үүнд :

  • Ижил хугацаанд ижил нөөцийн хувьд өөр өөр үйл ажиллагаа хийгдэхээс урьдчилан сэргийлэх, зайлсхийх
  • Шаардлагатай үед харгалзах нөөцөөр хангах
  • Бодит үр дүн нь аль болох хэмжигдэж байхаар дэлгэрэнгүй төлөвлөгөөг гаргах
  • Бэлэн мөнгөний урсгалын урьдчилсан байдлыг гаргах зэрэг боломжуудыг олгодог.

Төслийн менежмент нь зарим зүйл буруу хийгдэх үед таньж илрүүлэх, учир шалтгааныг тогтоох, түүнээс гарах сөрөг нөлөөлөл, үр дагаврыг бууруулах үүднээс төлөвлөгөөг нягтлах асуудал дээр төвлөрдөг. Үйл ажиллагааны төлөвлөлтөнд урьдчилсан тооцоо чухал үүрэгтэй. Төсөл нь шаардлагатай хугацаанд өгөгдсөн нөөцийн хүрээнд хэрэгжих эсэх нь чухал асуудал юм.

5.        Төслийн төлөвлөлт

Үйл ажиллагаа бүрийн эхлэх болон дуусах огноо болон шаардагдах нөөцийг тодорхойлсон төлөвлөгөөг төслийн хуваарь буюу төлөвлөлт гэнэ. Төслийн төлөвлөлтийг үндсэн 4 үе шатын дагуу  үүсгэдэг. Үүнд :

1.        Шаардлагатай үйл ажиллагааг хийгдэх дарааллын хамтаар

2.        Үйл ажиллагааны эрсдэлийн шинжилгээг

3.        Нөөцийн хуваарилалтыг

4.        Төлөвлөлтийг зохион байгуулна.

6.        Хэрэгцээт мэдээллийг сонгох

Системийн шинжээч нь ярилцлага хийх, асуулга явуулах зэрэг аргуудаар хэрэгцээт мэдээллийг цуглуулахын тулд ярилцагч болон ажиглах этгээд, хэрэгцээт баримт бичгүүдийг сонгох хэрэгтэй.

Баримт бичгийн судалгаа

Системийн бодит байдал, дүр төрх, боломжуудыг тодорхойлохдоо асуулга, ажиглалт, ярилцлага зэрэг судалгааны аргуудаас гадна баримт бичгийн судалгааны аргыг ашиглах шаардлагатай. Баримт бичгийн судалгааг явуулахдаа урьдчилан төлөвлөж, шаардлагатай баримт бичгүүдийг сонгоно. Системийн шинжээчид тоо баримт, санхүүгийн мэдээлэл, байгууллагын зохион байгуулалт, баримт бичгүүдийн төрөл зэрэг өгөгдөл мэдээлэл хэрэгцээтэй байдаг. Шинжээч нь өгөгдлийн хэмжээ болон чанарыг их анхаарах ёстой. Үүнд :

1. Баримтын тоо хэмжээнд дүн шинжилгээ хийх. Шийдвэр гаргахад хэрэглэгддэг тайлангууд нь бизнесийн үйл ажиллагааг явуулахад гол үүргийг гүйцэтгэх тул эдгээр тайланг шинжээч

заавал судлах шаардлагатай.  

2. Баримтын чанарт дүн шинжилгээ хийх . Баримтуудын тоонд тэмдэглэлүүд, үйл ажиллагааны зааварчилгаа, зарлал, мэдээлэл зэргийг оруулдаг. Тэмдэглэлүүд нь электрон шуудангаар гол төлөв дамжуулагддаг. Зарлал болон ажлын орчин дахь тэмдэглэлүүд нь тухайн байгууллагын үйл ажиллагаа, түүний цар хүрээ, ерөнхий дүр төрхийг харах боломжийг олгодог.

Ажиглалт явуулах

Системийн шинжээч нь шийдвэр гаргагч, түүний физик орчныг ажиглах замаар хэрэгцээт өгөгдөл мэдээллийг цуглуулдаг. Шинжээч нь ажиглалт явуулах зорилгоо нарийн тодорхойлно. Ажиглалтыг явуулах хугацаа, дэс дараалал, чиглэл зэргийг урьдчилан тогтоосны дараа ажиглалтыг явуулна. Шинжээч нь системтэй тэмдэглэл хөтөлж, ажиглалтаар олж авсан мэдээлэл, оршин байгаа газар, нөхцөл бололцоог тэмдэглэнэ.

Шийдвэр гаргагчийг ажиглах

Шийдвэр гаргагчийг ажиглахын тулд системийн шинжээч нь дараах байдлаар ажиглалтыг хийнэ. Үүнд :

1.        Юуг ажиглах, ямар үйл ажиллагааны хүрээнд ажиглалт явуулахыг шийднэ.

2.        Үйл ажиллагааны ямар түвшинг ажиглахыг шийднэ.

3.        Үндсэн үйл ажиллагааны ангиллыг гаргана.

4.        Ажиглалт явуулахад шаардагдах хэрэгцээт зүйлсийг бэлтгэнэ.

5.        Ажиглалт явуулах хугацааг шийднэ.

Ажиглалт нь тодорхой хугацааны туршид эсвэл тодорхой үйл ажиллагааны хүрээнд хийгддэг.

Физик орчныг ажиглах

Гол төлөв ажлын байранд ажиглалтыг явуулна. Дараах зүйлсийг анхаарах шаардлагатай. Үүнд :

1.    Ажлын байр буюу өрөөний байрлал. Өрөө нь ороход хялбар байвал бусадтай мэдээллээ харилцан солилцох боломжоор илүү, нээлттэй байдаг. Өөрөөр хэлбэл шийдвэр гаргагчийн өрөө нь бусдад хэдий чинээ нээлттэй байна төдий чинээ бусад ажилтнуудтайгаа ойр байх, мэдээллийг солилцох боломжтой болно.

2.    Ажлын ширээний байрлал. Шийдвэр гаргагчийн ажлын ширээ нь бусад руу хандсан байрлалтай байх нь түүний эрх мэдлийг илэрхийлдэг.

3.    Бичгийн хэрэгсэл. Ширээн дээрх бичгийн хэрэгсэл нь шийдвэр гаргагчийн ажил хэрэгч байдал, өдөр тутмын үйл ажиллагааг илэрхийлнэ.  

4.    Мэдээлэл боловсруулах хэрэгсэл. Энэ нь шийдвэр гаргагч мэдээ мэдээллийг өөрөө боловсруулдаг, хадгалдаг, хүлээн авдаг, илгээдэг, бусадтай солилцдог зэргийг тодорхойлох үзүүлэлт болно.

5.    Хэвлэл сэтгүүл, бичиг баримтууд. Шийдвэр гаргагч нь ямар төрлийн мэдээ мэдээллийг ашигладаг, улмаар үйл ажиллагаандаа хэрэглэдэг эсэх талаар мэдэх шаардлагатай.

 

6.    Өрөөний гэрэлтүүлэлт ба өнгө. Өрөөний өнгө дулаахан байх нь шийдвэр гаргагч ажилтнуудтайгаа ойр байх, хамтран ажиллах, хэрэгтэй мэдээ мэдээллийг албан бусаар олж авах зэрэг олон зүйлст эерэг нөлөө үзүүлдэг.

7.    Хувцаслалт. Шийдвэр гаргагч нь ажил хэрэгч хувцасласан байх нь түүнийг шийдвэр гаргахдаа бүрэн итгэлтэй, эрх мэдэлтэйг илтгэдэг. 

                Лекц №3 

Ерөнхий сэдэв : Процессын  шинжилгээ, өгөгдлийн урсгалын диаграм    

Дэд сэдвүүд :

  • Өгөгдлийн урсгалын диаграм
  • ӨУД зурах дүрэм
  • ӨУД-ыг  байгуулах зарчим
  • ӨУД-ыг шинжлэх

Агуулга :

1.        Өгөгдлийн урсгалын  диаграм

Бодит системд нөлөөлж,  түүнийг өөрчлөх болон засварлах үйлдлүүдийг хадгалах үүргийг  мэдээллийн систем гүйцэтгэнэ. Мэдээллийн систем нь ӨУД-ыг өөртөө агуулдаг. ӨУД нь бодит системийн бүрэлдэхүүн хэсгүүдийг загварчилж, оршин байгаа системд хэрхэн зохицуулагдахыг дүрсэлдэг. ӨУД нь юу хийх вэ гэдгийг авч үзэх бөгөөд харин хэрхэн хийх вэ гэдгийг авч үздэггүй. Ихэнх системийн ӨУД нь нүсэр болдог учир бүх процессуудыг дугаарлах замаар ӨУД-ыг байгуулдаг.

ӨУД-ын давуу талууд :

Систем болон дэд системүүдийн хоорондын уялдаа холбоог тодорхой илэрхийлдэг. ӨУД-д процесс, өгөгдөл, мэдээллийн эх булаг, мэдээлэл хүлээн авагчуудыг тусгай тэмдэглэгээгээр тэмдэглэдэг.

ӨУД зурах дүрэм :

1.        Стандарт дүрсүүдийг ашиглан зурна.

2.        ӨУД  нэртэй байна.

3.        Мэдээллийн эх булаг, мэдээлэл хүлээн авагчийг нэр үгээр нэрлэнэ.

4.        Процесс бүр нь нэртэй байна. Нэр нь мэдээллийг өөрчлөх, үйлдлийг заах үйл үгээр илэрхийлэгдэнэ. Жнь: Print, Sort, write гэх мэт

5.        Процесс бүр заавал оролт, гарлттай байна.

6.        Процесс бүр нь дугаартай байна. Дугаарыг процессын тэмдэглээгээний дээд хэсэгт хийнэ.

7.        Мэдээллийн урсгалыг заагч нь заавал чиглэлтэй байна. Чиглэл нь мэдээллийн урсгалын замыг харуулах ба сум заасан чиглэлд мэдээлэл зөөгдөнө.

8.        Мэдээллийн урсгалын доорх чиглэлүүд хориотой. Үүнд :

·         Нэгж – нэгж

·         Нэгж – мэдээлийн сан

·         Мэдээллийн сан – мэдээллийн сан

·         Мэдээллийн сан – нэгж

ӨУД-ыг байгуулах зарчим :

Дараах дарааллаар байгуулна. Үүнд :

1.        Өгөгдлийн элементүүдийн үндсэн жагсаалтыг гаргах

Дүрслэн зураглах системийн хязгаарыг тодорхойлох зорилгоор

·         нэгж

·         процесс

·         мэдээллийн урсгал

·         мэдээллийн сан гэсэн үндсэн хэсэг бүхий өгөгдлийн элементүүдийн үндсэн жагсаалтыг гаргана.

2.        Контекст диаграмыг байгуулах

Системийн үндсэн оролт, гаралтыг дүрсэлсэн контекст диаграмыг зурна. Уг диаграмд детальчилсан процесс болон мэдээллийн саг дүрслэхгүй. Контекст диаграм нь системийн оролт гаралтыг дүрслэн үзүүлдэг боловч системийн задаргааг дүрслэн үзүүлдэггүй өндөр түвшний ӨУД юм. Энэ диаграм нь системийг бүхэлд нь харуулдаг. Иймд системийг бүхэлд нь илэрхийлж чадах цорын ганц процессыг агуулах ба уг процессыг 0 гэж дугаарладаг.

3.        Тэг диаграмыг байгуулах

Энэ диаграм нь 9 хүртэлх тооны процессыг агуулах ба процесс бүрийг бүхэл тоогоор дугаарлана. 9-өөс дээш тооны процессыг дүрсэлсэн тохиолдолд диаграмын зүүн дээд өнцгөөс баруун доод өнцөг рүү чиглэх замаар дугаарлалтыг хийнэ.  

4.        Салбарласан диаграмыг байгуулах

Тэг диаграмын процесс бүрийн хувьд салбарласан диаграмыг байгуулна. Тэг диаграмд байгаа процессыг үндсэн процесс, уг үндсэн процесс дээр үндэслэн байгуулагдсан диаграмыг салбарласан диаграм гэж нэрлэнэ. үндсэн процесс дахь оролт гаралтын бүх урсгалууд уг салбарласан диаграмд тусгагдсан байх шаардлагатай. Дугаарлалтын хувьд тэг диаграм дахь үндсэн процессын дугаарлалттай ижил байна. Жнь : тэг диаграмд үндсэн процессын дугаар 3 гэж байвал түүний салбарласан диаграмын дугаар 3.1, 3.2, 3.3 гэж дугаарлагдана.

5.        Диаграмын алдааг шалгах

Дараах төрлийн алдаанууд түгээмэл гардаг.

·         Заагч сумны чиглэлийг буруу заах. Тухайлбал, процессын бүх урсгал оролт байх эсвэл бүгд гаралт байх.

·         Мэдээллийн сан, нэгжийг хооронд нь шууд холбох. Нэгж нь файлуудтай шууд ажиллаж чадахгүй. Өөрөөр хэлбэл зөвхөн процессор дамжин холбогдоно.

·         Өгөгдлийн урсгал болон процессын нэрийг буруу тодорхойлох

·         ӨУД-д 9-өөс дээш тооны процессыг багтаах.

·         Өгөгдлийн урсгалыг орхигдуулах

6.        Логик ӨУД-аас физик ӨУД байгуулах

ӨУД-ыг физик ба логик гэж ангилна. Логик ӨУД нь тухайн үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа тал дээр төвлөрдөг. Өөрөөр хэлбэл тухайн системийг яаж байгуулахыг авч үздэггүй. Физик ӨУД нь тухайн системд ажиллах хүмүүс, файлууд, програм хангамж, техник хангамжийг оролцуулан системийг хэрхэн ашиглахыг авч үздэг. Оршин байгаа системийн логик ӨУД-ыг байгуулсны үндсэн дээр шинэ системийн логик ӨУД-ыг байгуулна. Энэ нь тухайн системийн физик ӨУД-ын үндэс нь болно.

Логик загвар нь тухайн бизнесийн мөн чанарыг агуулсан байдаг учраас шинжээчид түүнийг ойлгож, улмаар гарах үр дүнг тодорхойлооход тусалдаг.

Физик загвар нь логикоо бодвол бичлэг нэмэх, арилгах, өөрчлөх үйлдлүүд, завсрын өгөгдөл хадгалалттай байдаг.

Өгөгдлийн урсгалын диаграмыг шинжлэх

ӨУД-ыг дараах шалтгаанаар шинжилдэг.

  • Процессууд нь өөр өөр бүлэг хэрэглэгчдээр биелэгдэж болно.
  • Процессуудын биелэгдэх хугацаа нь өөр өөр байж болно. Өөрөөр хэлбэл өөр хугацаанд биелэгдэх 2 буюу түүнээс дээш тооны процессуудыг нэг програмд бүлэглэн оруулж болохгүй.
  • Хэрэв 2 процесс ижил төрлийн үүрэг гүйцэтгэж, хоёулаа багц процесс байвал тэдгээрийг нэг програмд бүлэглэж болно.
  • Ашигтай байлгах  үүднээс хэд хэдэн багц процессуудыг нэгтгэж нэг програмд оруулж болно.
  • Нууцлалын үүднээс процессуудыг өөр өөр програмд оруулж болно.

ӨУД-ыг шинжлэн програмын болон гар процессуудыг ялгах буюу процесс бүрийн хувьд дүн шинжилгээ хийнэ.

Компьютерээр биелүүлснээс хүнээр биелүүлэх нь илүү байх процессыг гар процесс гэнэ. Маягт бөглөх, шалгах зэрэг нь гар процесс болно. Мэдээлэл оруулах, шалган засварлах гэх мэт  хүний оролцоо бүхий процессыг боловсруулах компьютер технологийг ашигласныг нь автоматжуулагдсан процесс гэнэ. Энэ процесс нь багц ба онлайн байж болно. Үүнийг тухайн процессын оролт ба гаралтын урсгалаар тодорхойлно.

Процессын оролт ба гаралтын урсгал нь компьютерээр оруулагдсан ба боловсруулагдан хадгалагдаж байгаа мэдээлэл буюу хүний ямарч оролцоогүй байвал уг процессыг багц процесс гэнэ. Процессын зарим оролт гаралтыг хүн оруулах буюу шалгаж байвал уг процессыг багц ба онлайн шинжтэй гэж үзнэ. 

                        

Ерөнхий сэдэв : Системийн төсөл, шаардлагын шинжилгээ   

Дэд сэдвүүд :

  • Case tools
  • Төсөл систем болох нь
  • ПХ- н төслийн онцлог
  • Үйл ажиллагааны төлөвлөлт
  • Төслийн төлөвлөлт
  • Хэрэгцээт мэдээллийг сонгох

Агуулга :

1.        Case Tools

Ямарч системийг сайжруулах, хөгжүүлэх олон хэрэгсэл байдаг. Харин мэдээллийн системийг хөгжүүлэхэд case tools хэмээн нэрлэгддэг автоматжуулалтын техник хэрэгслүүдийг өргөн хэрэлэж байна. (Computer Aided Software Engineering). Case tools нь системийн шинжээчийн ажлыг хөнгөвчлөн үр бүтээмжийг дээшлүүлэх, системийн хөгжүүлэлтийн эхэн үеэс төгсгөл хүртэлх бүхий л хугацааны туршид ажлуудыг нэгтгэн зохион байгуулах улмаар хэрэглэгчтэй үр ашигтай харилцах боломжоор хангадаг. Case tools нь :

·         Системийн шинжээчийн ажлын үр бүтээмжийг дээшлүүлэх

·         Шинжээч болон хэрэглэгчийн хоорондын харилцааг сайжруулах

·         Хөгжүүлэлтийг хийх ажлуудыг нэгтгэж, тодорхой дараалалд оруулах

·         Сайжруулалтыг оновчтой болгох зэрэг давуу талуудтай. 

2.        Төсөл систем болох нь

Төсөл гэдэг нь төлөвлөгдсөн ажлууд гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл төсөл нь програм хангамжийг боловсронгуй болгоход чиглэгдэх тодорхой зорилго чиглэл бүхий үйл ажиллагаа юм. Дараах шинж чанаруудыг өөртөө агуулсан байна. Үүнд :

·         Төлөвлөлт хийгдсэн байх

·         Зорилготой байх ба үр дүнг урьдчилан харсан байх

·         Шаардагдах цаг хугацааг урьдчилан тогтоосон байх

·         Үйл ажиллагааг бусдаар гүйцэтгүүлэх

·         Ажил нь хэд хэдэн чиглэлтэй байх

·         Хийгдэх ажлуудыг хэд хэдэн үе шатанд хуваасан байх

·         Төсөл нь том хэмжээний цар хүрээг хамарсан байх

Төслийн хэмжээ нь маш чухал үзүүлэлт юм. Ямарч төсөл шинэ системийг бий болгох эсвэл хуучин системийг шинэчлэн хувиргахад чиглэгдэнэ. Хэрэглэгч програмыг шинэчлэх хусэлт тавьснаар системийн төслийн үйл ажиллагаа эхэлдэг.

3.        Програм хангамжийн төслийн онцлог

Програм хангамжийн төслийн үр дүн буюу бүтээгдэхүүн нь түүнийг бусад төслүүдээс ялгах хэд хэдэн тодорхой шинж чанартай байдаг. Програм хангамжийн төслийн ялгагдах нэг шинж нь харагддаггүй зүйлийг харагддаг болгодог явдал юм.

Програм хангамжийн төслийн үйл ажиллагаа нь зөвхөн програм бичих асуудлыг авч үздэггүй, дараах 3 үед төвлөрдөг. Үүнд :

1.        Төслийн урьдчилсан судалгаа

Төлөвлөсөн төслөө хэрэгжүүлж эхлэх эсэхийг шийддэг. Системийг хөгжүүлэхэд тавигдах ерөнхий шаардлагын дагуу бүхий л хэрэгцээт мэдээллийг цуглуулна. Шинэ системийн боловсруулалттай холбоотой үйл ажиллагааны зардал, ашиг, үнэ цэнийг тооцох шаардлагатай.

2.        Төслийн төлөвлөлт

Төслийн урьдчилсан судалгааны үед төслийг цаашид хэрэгжүүлэх боломжтой нь батлагдвал төслийн төлөвлөлтийн үед шилжинэ. Төлөвлөлтийг төслийн эхэнд хийвэл зохимжтой.

3.        Төслийн хэрэгжүүлэлт

Нарийвчилсан төлөвлөгөөг гаргасны дараа төслийг хэрэгжүүлнэ. Хөгжүүлэх системийн онцлог, шинж чанараас хамааран төслүүд нь өөр хоорондоо ялгаатай байдаг.

4.        Үйл ажиллагааны төлөвлөлт

Системийн шинжилгээ ба зохиомж нь олон төрлийн үйл ажиллагаануудыг багтаадаг. Төслийг удирдах явцад төлөвлөлт ба хяналтын үйл ажиллагаа чухал үүрэгтэй. Төлөвлөлт нь системийн шинжилгээ хийх ажлын хэсгийг сонгох, гишүүдийн ажил үүргийг хуваарилан зохицуулж, томилох, асуудал бүрийг шийдвэрлэхэд шаардагдах хугацаа болон нөөцийг тодорхойлж улмаар тэдгээрийн биелэлтийг бүртгэн тэмдэглэх замаар хяналт тавих, үнэлгээ хийх зэрэг бүхий л үйл ажиллагаануудыг багтаана. Төслийн дэлгэрэнгүй төлөвлөгөө нь үйл ажиллагаа бүрийн эхлэх болон дуусах хугацааг тодорхойлсон ажлын хуваарилалтыг агуулсан байх шаардлагатай. Үүнд :

  • Ижил хугацаанд ижил нөөцийн хувьд өөр өөр үйл ажиллагаа хийгдэхээс урьдчилан сэргийлэх, зайлсхийх
  • Шаардлагатай үед харгалзах нөөцөөр хангах
  • Бодит үр дүн нь аль болох хэмжигдэж байхаар дэлгэрэнгүй төлөвлөгөөг гаргах
  • Бэлэн мөнгөний урсгалын урьдчилсан байдлыг гаргах зэрэг боломжуудыг олгодог.

Төслийн менежмент нь зарим зүйл буруу хийгдэх үед таньж илрүүлэх, учир шалтгааныг тогтоох, түүнээс гарах сөрөг нөлөөлөл, үр дагаврыг бууруулах үүднээс төлөвлөгөөг нягтлах асуудал дээр төвлөрдөг. Үйл ажиллагааны төлөвлөлтөнд урьдчилсан тооцоо чухал үүрэгтэй. Төсөл нь шаардлагатай хугацаанд өгөгдсөн нөөцийн хүрээнд хэрэгжих эсэх нь чухал асуудал юм.

5.        Төслийн төлөвлөлт

Үйл ажиллагаа бүрийн эхлэх болон дуусах огноо болон шаардагдах нөөцийг тодорхойлсон төлөвлөгөөг төслийн хуваарь буюу төлөвлөлт гэнэ. Төслийн төлөвлөлтийг үндсэн 4 үе шатын дагуу  үүсгэдэг. Үүнд :

1.        Шаардлагатай үйл ажиллагааг хийгдэх дарааллын хамтаар

2.        Үйл ажиллагааны эрсдэлийн шинжилгээг

3.        Нөөцийн хуваарилалтыг

4.        Төлөвлөлтийг зохион байгуулна.

6.        Хэрэгцээт мэдээллийг сонгох

Системийн шинжээч нь ярилцлага хийх, асуулга явуулах зэрэг аргуудаар хэрэгцээт мэдээллийг цуглуулахын тулд ярилцагч болон ажиглах этгээд, хэрэгцээт баримт бичгүүдийг сонгох хэрэгтэй.

Баримт бичгийн судалгаа

Системийн бодит байдал, дүр төрх, боломжуудыг тодорхойлохдоо асуулга, ажиглалт, ярилцлага зэрэг судалгааны аргуудаас гадна баримт бичгийн судалгааны аргыг ашиглах шаардлагатай. Баримт бичгийн судалгааг явуулахдаа урьдчилан төлөвлөж, шаардлагатай баримт бичгүүдийг сонгоно. Системийн шинжээчид тоо баримт, санхүүгийн мэдээлэл, байгууллагын зохион байгуулалт, баримт бичгүүдийн төрөл зэрэг өгөгдөл мэдээлэл хэрэгцээтэй байдаг. Шинжээч нь өгөгдлийн хэмжээ болон чанарыг их анхаарах ёстой. Үүнд :

1. Баримтын тоо хэмжээнд дүн шинжилгээ хийх. Шийдвэр гаргахад хэрэглэгддэг тайлангууд нь бизнесийн үйл ажиллагааг явуулахад гол үүргийг гүйцэтгэх тул эдгээр тайланг шинжээч

заавал судлах шаардлагатай.  

2. Баримтын чанарт дүн шинжилгээ хийх . Баримтуудын тоонд тэмдэглэлүүд, үйл ажиллагааны зааварчилгаа, зарлал, мэдээлэл зэргийг оруулдаг. Тэмдэглэлүүд нь электрон шуудангаар гол төлөв дамжуулагддаг. Зарлал болон ажлын орчин дахь тэмдэглэлүүд нь тухайн байгууллагын үйл ажиллагаа, түүний цар хүрээ, ерөнхий дүр төрхийг харах боломжийг олгодог.

Ажиглалт явуулах

Системийн шинжээч нь шийдвэр гаргагч, түүний физик орчныг ажиглах замаар хэрэгцээт өгөгдөл мэдээллийг цуглуулдаг. Шинжээч нь ажиглалт явуулах зорилгоо нарийн тодорхойлно. Ажиглалтыг явуулах хугацаа, дэс дараалал, чиглэл зэргийг урьдчилан тогтоосны дараа ажиглалтыг явуулна. Шинжээч нь системтэй тэмдэглэл хөтөлж, ажиглалтаар олж авсан мэдээлэл, оршин байгаа газар, нөхцөл бололцоог тэмдэглэнэ.

Шийдвэр гаргагчийг ажиглах

Шийдвэр гаргагчийг ажиглахын тулд системийн шинжээч нь дараах байдлаар ажиглалтыг хийнэ. Үүнд :

1.        Юуг ажиглах, ямар үйл ажиллагааны хүрээнд ажиглалт явуулахыг шийднэ.

2.        Үйл ажиллагааны ямар түвшинг ажиглахыг шийднэ.

3.        Үндсэн үйл ажиллагааны ангиллыг гаргана.

4.        Ажиглалт явуулахад шаардагдах хэрэгцээт зүйлсийг бэлтгэнэ.

5.        Ажиглалт явуулах хугацааг шийднэ.

Ажиглалт нь тодорхой хугацааны туршид эсвэл тодорхой үйл ажиллагааны хүрээнд хийгддэг.

Физик орчныг ажиглах

Гол төлөв ажлын байранд ажиглалтыг явуулна. Дараах зүйлсийг анхаарах шаардлагатай. Үүнд :

1.    Ажлын байр буюу өрөөний байрлал. Өрөө нь ороход хялбар байвал бусадтай мэдээллээ харилцан солилцох боломжоор илүү, нээлттэй байдаг. Өөрөөр хэлбэл шийдвэр гаргагчийн өрөө нь бусдад хэдий чинээ нээлттэй байна төдий чинээ бусад ажилтнуудтайгаа ойр байх, мэдээллийг солилцох боломжтой болно.

2.    Ажлын ширээний байрлал. Шийдвэр гаргагчийн ажлын ширээ нь бусад руу хандсан байрлалтай байх нь түүний эрх мэдлийг илэрхийлдэг.

3.    Бичгийн хэрэгсэл. Ширээн дээрх бичгийн хэрэгсэл нь шийдвэр гаргагчийн ажил хэрэгч байдал, өдөр тутмын үйл ажиллагааг илэрхийлнэ.  

4.    Мэдээлэл боловсруулах хэрэгсэл. Энэ нь шийдвэр гаргагч мэдээ мэдээллийг өөрөө боловсруулдаг, хадгалдаг, хүлээн авдаг, илгээдэг, бусадтай солилцдог зэргийг тодорхойлох үзүүлэлт болно.

5.    Хэвлэл сэтгүүл, бичиг баримтууд. Шийдвэр гаргагч нь ямар төрлийн мэдээ мэдээллийг ашигладаг, улмаар үйл ажиллагаандаа хэрэглэдэг эсэх талаар мэдэх шаардлагатай.

 

6.    Өрөөний гэрэлтүүлэлт ба өнгө. Өрөөний өнгө дулаахан байх нь шийдвэр гаргагч ажилтнуудтайгаа ойр байх, хамтран ажиллах, хэрэгтэй мэдээ мэдээллийг албан бусаар олж авах зэрэг олон зүйлст эерэг нөлөө үзүүлдэг.

7.    Хувцаслалт. Шийдвэр гаргагч нь ажил хэрэгч хувцасласан байх нь түүнийг шийдвэр гаргахдаа бүрэн итгэлтэй, эрх мэдэлтэйг илтгэдэг. 

Лекц №4

Ерөнхий сэдэв : Програм хангамж болон  техник хангамжийн хэрэгцээг тодорхойлох

Зорилго: Хэрэглэгчийн мэдээллийн хэрэгцээ шаардлага дээр үндэслэн компьютер, техник хангамж, хадгалах байгууламж болон програм хангамжийг сонгоход оршино.

Дэд сэдвүүд :

  • Техник хангамжийг тодорхойлох
  • Техник хангамжийг үнэлэх
  • Програм хангамжийг үнэлэх
  • Нийлүүлэгчийг сонгох

Агуулга :

1.        Техник хангамжийг тодорхойлох

Тухайн байгууллагад буй техник хангамжийг тодорхойлсны үндсэн дээр шинэ системд хэрэглэгдэх техник хангамжийг бүрдүүлдэг. Шинжээч нь компьютер техник хэрэгсэлтэй гардан ажиллаж байгаа хүмүүсээр маягт бөглүүлэх замаар шаардлагатай мэдээллийг авч болно. (Pre1)

Дээрх мэдээллийн үндсэн дээр шаардлагатай техник хангамжийг  тодорхойлно. Шинэ системийн техник хангамжийн асуудлыг шийдвэрлэхийн тулд юуны өмнө компьютер техник хэрэгслийг худалдаж авах, лизингээр авах, түрээслэх аргуудыг харьцуулах шаардлагатай.

Худалдан авах .

Удаан хугацааны турш хэрэглэх тохиолдолд худалдан авах нь ашигтай байдаг. Худалдан авах нь лизингээр худалдан авах ба түрээслэхээс харьцангуй хямд байдгаас гадна компьютер техник хэрэгслийг бүрэн хянах, солих, өөрчлөн сайжруулах боломжтой зэрэг давуу талуудтай боловч их хэмжээний мөнгийг эхэлж зарцуулах шаардлагатай учраас худалдан авахын тулд төлбөрийн чадвартай байх ёстой байдаг. Гэвч худалдан авсан компьютерийн  техник хэрэгслүүд хуучирч, хоцрогдох зэрэг дутагдалтай талуудтай.

Лизингээр худалдан авах.

Лизингээр худалдан авах нь түрээслэхээс хямд, их хэмжээний мөнгө шаардагдахгүй зэрэг давуу талуудтай боловч худалдаж авахаас их хэмжээний мөнгө зарцуулдаг. Лизингийн гэрээг цуцлах тохиолдолд алдагдал хүлээх, улмаар өөрийн компьютер, техник хангамжгүй болох явдал ч гардаг.

Түрээслэх .

Түрээсээр мөнгө  төлж, компьютер техник хэрэгслийг ашигласны эцэст өөрийн гэсэн компьютер, техник хэрэгсэлгүй байх, өндөр үнэтэй зэрэг дутагдалтай талуудтай боловч их хэмжээний мөнгө шаардагдахгүй, солих, өөрчлөх болон сайжруулахад хялбар, техник ба даатгалын үйлчилгээ дагалдадгаараа давуу юм.  

Компьютер, техник хэрэгслийг худалдан авах, лизингээр авах, түрээслэх үнийн дүнд харьцуулалт хийж, тухайн нөхцөл байдлаас үндэслэн сонголтоо хийх шаардлагатай.

Техник хангамжийг үнэлэх

Техник хангамжийг үнэлэхдээ доорх шалгууруудыг авч үзнэ. Үүнд :

  • Компьютер, техник хэрэгслийн төрөл, дугаар
  • Техникийн үзүүлэлтүүд
  • Бүтээгдэхүүний чанар
  • Техник хэрэгслийн тээвэрлэлт, суурилуулалт
  • Баталгаат хугацаа
  • Дагалдах үйлчилгээ

Програм хангамжийг үнэлэх

        Системийн програм хангамжийг үнэлэхдээ дараах шалгууруудыг авч үзнэ. Үүнд :

1.        Шаардлагатай бүх үйлдлийг шийдвэрлэх боломжтой эсэх

2.        Одоо болон цаашид гарах асуудлуудыг шийдвэрлэхэд бэлэн эсэх

3.        Дэлгэцийн зохион байгуулалт, зохиомж сайн хийгдсэн эсэх

4.        Мэдээллийн багтаамж нь боломжийн эсэх

5.        Хариулах чадвар сайтай буюу богино хугацаанд хариулж чадах эсэх

6.        Оролт, гаралт, өгөгдөл хадгалалт ашигтай эсэх

7.        Ашиглахад хялбар, хэрэглэгчийн шаардлагыг бүрэн хангаж чадах эсэх

8.        Сайн зохион байгуулалт бүхий боловсронгуй цэс болон тусламжийн системтэй эсэх

9.        Алдаа гарсан тохиолдолд сэргээх боломжтой эсэх

10.     Оролт ба гаралтыг тохируулах боломжтой эсэх

11.     Бусад програмуудтай зохицох эсэх

Нийлүүлэгчийг сонгох

Програм болон техник хангамжийг нийлүүлэх байгууллагыг баталгаат хугацаа, бүтээгдэхүүний чанар, тээвэрлэлт, суурилуулалт, сургалт, техникийн үйлчилгээ, шаардлагатай програмуудын бүрдэлт, хэрэглэгчийн шаардлагын хангалт, хөнгөлөлт, урамшуулал зэрэг үзүүлэлтүүдээр сонгоно.

Лекц № 5

Ерөнхий сэдэв : Гаралтын зохиомж

Зорилго:  Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж,  ойлгомжтой, системийн зорилгод нийцсэн ашигтай байлгах, хугацааг тодорхойлох, гаралтын оновчтой бөгөөд үр ашигтай аргыг сонгоход чиглэгдэнэ.

Дэд сэдвүүд :

  • Гадаад ба дотоод гаралт
  • Мэдээллийг гаргах
  • Гаралтанд нөлөөлөх хүчин зүйлүүд

Агуулга :

1.        Гадаад ба дотоод гаралт

Мэдээллийн систем нь өөрийн төлөв байдлаа илэрхийлсэн гарлттай байх ба хэрэглэгчдэд өгөх аливаа өгөгдөл мэдээллийг гаралт гэнэ. Гаралт нь цаасан дээр хэвлэгдсэн тайлангаас эхлээд компьютерийн дэлгэц, хэвэлгч, видео болон вэб хэлбэртэй байж болно. Гаралтыг  гадаад ба дотоод  гэж ангилна.

Тухайн системээс өөрийн хэрэглэгчид, нийлүүлэгчид, хамтран ажиллагч болон өрсөлдөгч байгууллагуудад өгөх аливаа өгөгдөл, мэдээ мэдээллийг гадаад гаралт гэнэ. Мэдээллийн системийн дотоод хүрээнд шийдвэр гаргагчдад өгөх товч болон дэлгэрэнгүй тайлан зэрэг мэдээлэл нь дотоод гаралт болно. Гадаад гаралт нь дотоод гаралтаас мэдээлэл хүлээн авагч, зохиомж, хэлбэрийн хувьд их ялгаатай. Ихэнх гадаад гаралтууд нь тухайн байгууллага, компанийн нэр, лого тэмдэгтэйгээр сайн чанарын цаасан дээр өнгөтөөр хэвлэгддэг.

2.        Мэдээллийг гаргах

Мэдээллийг гаргах аргаас шалтгаалан шаардлагатай техник хэрэгслийг сонгоно. Жнь: хэвлэгч. Хэвлэх төхөөрөмжийг сонгохдоо дараах зүйлсийг тодорхойлно. Үүнд :

1.        Долоо хоног, сар, жилд хэвлэн гаргах цаасны нийт хэмжээг тодорхойлох

2.        Хэвлэлтийн чанарыг тодорхойлох

3.        Хэвлэх мэдээллийн хэмжээнээс үндэслэн хөрөнгө зарцуулалтыг тооцно.

Хэвлэгчийн сонголтонд түүний үзүүлэлт чухал үүрэгтэй. Үүнд:

1.        Нягтрал: Нягтрал их байх тусам хэвлэлтийн чанар өндөр байна. Хэвлэх материалын агуулга, зориулалтаас хамааран нягтралыг сонгоно.

2.        Хурд: Нэг минутанд хэвлэх хуудасны тоогоор хэвлэх хурдыг тодорхойлно. Хэвлэх материалын хэмжээ, зориулалтаас хамааран хурдыг сонгоно.

3.        Цаас таталт : Хэвлэгчийн цаасны савны багтаамж, хязгаарлагч зэргийг авч үзнэ.

4.        Зохицол : Хэвлэгчийн техник болон програм хангамжтай зохицох байдлыг авч үзнэ.

5.        Холболт : Хэвлэгчийг  компьютер болон сүлжээний орчинд хэрхэн холбогдох байдлыг авч үзнэ.  

6.        Санах ой : Хэвлэх материалын хэмжээ, агуулга зэрэг хэвлэлтийн шаардлагыг хангахуйц санах ойг сонгоно.

7.        Хор, цэнэглэлт : Хорны хангалт, үнэ, олдоц, цэнэглэх боломж зэргийг харгалзана.

8.        Баталгаа, дагалдах үйлчилгээ: Баталгаат хугацаа болон уг хугацаанд нийлүүлэгчээс үзүүлэх дагалдах болон нэмэлт үйлчилгээг харгалзана.

Гаралтанд нөлөөлөх хүчин зүйлүүд

Гаралтын арга технологиуд нь гаралтын хурд, үнэ, уян хатан чанар, хадгалалт, сэргээлт зэрэг боломжуудаар ялгагддаг. Гаралтын аргыг сонгохдоо дараах хүчин зүйлсийг авч үзнэ.

1.        Гаралтыг ашиглагч

Гаралтыг хэн ашиглахыг тогтоох нь гаралтын технологийг урьдчилан сонгоход чухал үүрэгтэй. Энэ нь гаралтын чанарыг тодорхойлоход нөлөө үзүүлдэг.

2.        Ашиглах хүний тоо.

Гаралтыг олон хүн ашиглах тохиолдолд цаасан дээр хэвлэн тараах арга нь түгээмэл хэрэглэгддэг. Нэг болон цөөн тооны хэрэглэгчдийн хувьд дэлгэцийн гаралт нь тохиромжтой. Олон тооны хэрэглэгчдэд өөр өөр мэдээллийг хүргэхэд сүлжээ ашиглана.

3.        Гаралтанд шаардагдах газар

Байрлалын хувьд алслагдмал хэрэглэгчдэд гаралтыг электрон хэлбэрээр дамжуулах нь тохиромжтой байдаг.

4.        Гаралтын  зорилго

Зорилго нь гаралтын технологийг сонгох хүчин зүйл болдог. Жнь : жил улирлын тайланг цаасан дээр хэвлэн гаргах нь тохиромжтой байдаг. Дэлгүүрийн гүйлгээний дүнг цаг тутамд гаргахад дэлгэцийг ашиглах нь тохиромжтой.  

5.        Гаралтын хурд

Гаралтын мэдээлэлд их ханддаг тохиолдолд онлайн системээр дэлгэцэн дээр гаргах нь зохимжтой байдаг.

6.        Гаралтын давтамж

Гаралтыг гаргах хугацааны давтамжийг 7 хоног тутам, сард 2 удаа, жилд 4 удаа гэх зэргээр тодорхойлно.

7.        Шаардагдах зардал

Техник хэрэгслийг худалдан авах, түрээслэх, лизингээр авах зардал болон ашиглах, сайжруулахад зарцуулагдах хөрөнгийн тооцоо нь гаралтын технологийг сонгоход чухал үүрэгтэй.

8.        Гаралтын орчин

Гаралтын арга, технологиос шалтгаалан тогтоогдсон орчны температур, чийгшил, кабель болон төхөөрөмж зэрэг шаардлагатай орчинг бүрдүүлэх хэрэгтэй.

          Зарим  өгөгдлийг хэрэглэгчдэд  очихоос өмнө боловсруулах шаардлагатай байдаг бол хадгалагдаж байгаа мэдээллийг боловсруулахгүйгээр болон бага зэрэг боловсруулалт хийсний үндсэн дээр гаргадаг. Гаралт бүр өөрийн зорилготой байдаг. Дараах зорилгуудыг авч үздэг. Үүнд :

  • Тавигдсан зорилгод нийцсэн гаралтыг зохиомжлох
  • Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн гаралтыг зохиомжлох
  • Гаралтыг тодорхой хэмжээгээр хүргэх
  • Гаралт шаардлагатай газрыг тодорхойлох

·         Гаралтыг хугацаанд  нь гаргах

  • Гаралтын аргыг зөв сонгох

Системийн шинжээч нь гаралтыг аль болох ашигтай байлгах үүднээс шаардлага хангахуйц үр дүнг гаргах хүртэл хэрэглэгчтэй ойр ажилладаг. Шинжилгээний шатанд мэдээллийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох явцад шинжээч зорилгыг тодорхойлж, түүн дээр үндэслэн гаралтыг зохиомжилдог. Том хэмжээний систем нь олон тооны хэрэглэгчдэд өөр зорилгоор үйлчилдэг тул гаралтыг хувь хүний хэрэгцээ шаардлаганд нийцүүлэн боловсруулах нь хүндрэлтэй байдаг. Иймээс асуулга, ярилцлага, ажиглалт, гаралтанд зарцуулагдах зардал зэрэг дээр үндэслэн тодорхой бүлэг хэрэглэгчдийн хувьд гаралтыг боломжит байдлаар зохиомжлох боломжтой. Гаралтын тоо хэмжээг авч үзэх тохиолдолд заавал олон тооны гаралттай байх буюу гаралтын давтамж олон байх нь чухал биш юм. Гаралтыг зохиомжлоход хэрэглэгчдийн хувьд гаралтын тоо зөв байх нь чухал.Лекц № 6

 Ерөнхий сэдэв : Оролт ба маягтын зохиомж 

Зорилго:  Мэдээллийг зөв оруулах боломжийг хангах, цаг хугацаа шаардахгүй, ашиглахад хялбар байх, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан оролтын загваруудыг судлахад оршино.

Дэд сэдвүүд :

  • Оролтын зохиомж
  • Оролтын хэрэгслүүд
  • Маягтын зохиомж
  • Вэб маягтыг боловсруулах удирдамж

Агуулга :

1.        Оролтын зохиомж :

Системийн оролтын чанар нь системийн гаралтын чанарыг тодорхойлдог. Оролтын мэдээллийн агуулга, багтаамж, онцлог, хамрагдах хүний тооноос хамаарч оролт нь дэлгэц, маягт, вэб маягт хэлбэртэй байдаг. Оролтын дэлгэц, маягт, вэб маягтууд нь системийн оролтонд тавигдах дараах зорилгуудыг хангана. Үүнд :

1.        Үр ашигтай байх ба тодорхой зорилготойгоор хэрэглэгдэнэ.

2.        Өгөгдөл мэдээлэл нь оролтын хэлбэрээс үл хамааран ижил байна.

3.        Оролтын загварууд энгийн хялбар байна.

2.Оролтонд шаардагдах хэрэгслүүд :

·          Гар

·          Скайнер

·         Код уншигч

·         Дуу авиа таних төхөөрөмж

·         Дижитал камер гэх мэт .

3.Маягтын зохиомж

Маягтанд тавигдах шаардлага:

1.        Бөглөхөд хялбар

2.        Зорилгод нийцсэн

3.        Тодорхой байх

4.        Үгийн сонголт сайн.

5.        Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлага хангасан

6.        Агуулга, багтаамж сайтай байх.

Маягтын бүрэлдэхүүн хэсгүүд :

1.        Толгой хэсэг

Энэ хэсэгт ихэвчлэн тухайн маягтыг гаргасан байгууллагын лого тэмдэг, нэр ба хаяг байрладаг.  

2.        Тодорхойлолт ба хандалтын хэсэг

Энэ хэсэгт маягтын эх хувь, хуулбар зэрэг тодорхойлолт болон маягтыг тодорхой хугацааны дараа ашиглах үед хандахад шаардлагатай дугаар байрлана.

3.        Заавар

Маягтыг бөглөх, илгээх зэрэгтэй холбоотой заавар, зөвлөмж байрлана.

4.        Үндсэн хэсэг

Хэрэглэгч гүйцээж бөглөх шаардлагатай тодорхой болон хувьсах мэдээлэл бүхий маягтын хэсэг болно.

5.        Гарын үсэг, баталгаажуулалт

Маягтыг бөглөсөн болон шалгасан хүний гарын үсэг зурах хэсэг.

Маягтанд түлхүүрийг ашиглана. Маягтыг бөглөхөд шаардагдах мэдээлэл буюу маягтын талбар бүрийн нэр гарчгийг түлхүүр гэнэ. Маягтанд түлхүүрийг хэд хэдэн аргаар байрлуулж болно.

          Түлхүүрийг мөрөнд зэрэгцүүлэн байрлуулах. Бөглөх мэдээллийн өмнө нэг мөр бюу шугаманд түлхүүрийг байрлуулна.

         Шугамын дээр байрлуулах. Бөглөх мэдээллийн талбарын харгалзах мөрийн дээд хэсэгт түлхүүрийг байрлуулна.

         Шугамын доор байрлуулах. Бөглөх мэдээллийн талбарын харгалзах мөрийн доод хэсэгт түлхүүрийг байрлуулна.

         Түлхүүрийг шугамаар хүрээлэн байрлуулах. Түлхүүрийг бөглөх мэдээллийн талбарын хамт шугамаар хүрээлэн байрлуулахаас гадна зөвхөн бөглөх мэдээллийн талбарыг шугамаар хүрээлж, харгалзах түлхүүрийг хүрээлэгдсэн талбарын хажуу, дээд, доод талуудад байрлуулж болно.

         Хүснэгтэнд байрлуулах. Маягтанд хүснэгт хэлбэрээр зохион байгуулагдсан мэдээллийг бөглөх тохиолдолд тухайн хүснэгтийн багана буюу талбаруудын нэрийг хүснэгтийн эхний мөрөнд байрлуулж өгнө.

Босоо болон хэвтээ чиглэлээр байрлуулагдсан дөрвөлжин нүд буюу хяналтын товчлууруудын түлхүүрийг байрлуулах. Маягтанд бэлэн хариултуудаас сонгох замаар бөглөх хэлбэр түгээмэл ашиглагддаг. Энэ тохиолдолд 

Лекц № 7

Ерөнхий сэдэв : Хэрэглэгчийн зохиомж  

Зорилго:  Системээс авах болон  оруулах мэдээллийг хэрэглэгчдэд ойлгомжтой, энгийн, ашигтайгаар зохиомжлоход оршино.

Дэд сэдвүүд :

  • Хэрэглэгчийн интерфейсийн зохиомж
  • Хэрэглэгчийн интерфейсийн төрлүүд
  • Хэрэглэгчдэд системээс өгөх мэдээлэл
  • Тусламжийн систем

Агуулга :

1.        Хэрэглэгчийн интерфейсийн зохиомж

Хэрэглэгчдэд зориулагдсан системийг хэрэглэгчийн интерфейс гэнэ. Интерфейсийг дараах зорилгоор зохиомжилдог. Үүнд :

 

-          Интерфейсийн зохиомж нь хэрэглэгчдэд системд хандах боломжийг олгох

-          Интерфейсээр дамжуулан өгөгдөл оролтыг боловсронгуй болгох

-          Боломжит интерфейсийн загварыг хэрэглэгчдэд танилцуулж, тэдний саналыг тусгах

2.        Хэрэглэгчийн интерфейсийн төрлүүд

Хэрэглэгчийн интерфейс нь компьютерээс хүнд, хүнээс компьютерт гэсэн үндсэн 2 хэсгээс бүрддэг. Хэрэглэгчийн интерфейс нь дараах төрлүүдтэй. Үүнд :

1.        Төрөлх хэлний интерфейс

Энэ төрлийн интерфейс нь төрөлх хэлээрээ компьютертэй харьцах боломжийг олгодог.

2.        Асуулт ба хариулт интерфейс

Энэ төрлийн интерфейст компьютер нь хэрэглэгчдэд асуулт тавих бөгөөд хэрэглэгч компьютерийн гар болон хулганы тусламжтайгаар хариулдтыг оруулдаг. Ихэнх тохиолдолд асуултуудыг дарааллаар оруулсан байдаг.  

3.        Цэсийн интерфейс

Энэ төрлийн интерфейс нь хэрэглэгчдэд боломжит сонголтууд бүхий цэсийг дэлгэц дээр гаргадаг.

4.        Маягтын интерфейс

Энэ интерфейс нь дэлгэцийн маягтаас гадна вэб маягтын хэлбэртэй байж болно.

5.        Командын хэлний интерфейс

Энэ төрлийн интерфейс нь програм хангамжийг хянах боломжийг олгодог.

6.        График интерфейс

Дэлгэц дээрх график дүрслэлээр дамжуулан компьютертэй харьцах боломжийг олгодог.

3.        Хэрэглэгчдэд системээс өгөх мэдээлэл

Системээс хэрэглэгчдэд үйл ажиллагааны талаарх мэдээлэл өгөх шаардлагатай байдаг. Online системээс хэрэглэгчдэд өгөх мэдээлэл нь гол төлөв текст хэлбэртэй байдаг бөгөөд стандарт тэмдэгтүүдийг хэрэглэж болно. Ямар үед системээс хэрэглэгчдэд мэдээлэл өгдөг вэ гэвэл :

1.    Оролтыг хүлээн авснаа мэдээлэх. Жнь: хэрэглэгч харгалзах талбарт өгөгдөл  оруулахад тэмдэгт зөв орсон бол курсор нь дараагийн талбар луу шилжих замаар оролтыг хүлээн авснаа мэдээлэх.

2.    Оролт буруу орсныг мэдээлэх. Хэрэглэгч өгөгдлийг буруу оруулсан тохиолдолд анхааруулдаг. Гол төлөв дэлгэц дээр алдааны мэдээлэл бүхий цонхыг гаргадаг.

3.    Оролт зөв хэлбэрээр орсныг мэдээлэх.

4.    Боловсруулалт удаан байгааг тайлбарлах. Хэрэглэгчийн тавьсан шаардлагын дагуу боловсруулалт хийгдэхэд удах тохиолдол гардаг.

5.        Биелэлтийг мэдээлэх . Хэрэглэгч өөрийн тавьсан хүсэлт биелэгдэж, шинээр хүсэлт оруулах боломжтой эсэхийг мэдэх шаардлагатай байдаг.

6.        Хүсэлт биелэгдэхгүйг мэдээлэх. Хэрэглэгчийн хүсэлтийг биелүүлж чадаагүй талаар мэдээлэх шаардлагатай. Уг мэдээллийг авснаар хэрэглэгч биелэгдэхгүй командыг үргэлжлүүлэн оруулахын оронд оролт зөв эсэхийг хянасны үндсэн дээр хүсэлтээ шинээр оруулах болмжтой болдог.

7.        Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх . Хэрэглэгч шаардлагатай тохиолдолд дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Иймээс хэрэглэгчдэд дэлгэрэнгүй мэдээлэлд хандах боломжийг олгох хэрэгтэй.  Үүнд тодорхой түлхүүр үг болон тэмдэгтийг ашиглаж болно.

4.        Тусламжийн систем

Тусламжийн систем нь доорх боломжуудтай. Үүнд :

1.        Тусламжийн агуулгыг жагсаасан  жагсаалт

2.        Тодорхой үг, байрлал дээр хулганыг байрлуулахад гарах мэдээлэл

3.        Түлхүүр үг оруулах замаар хандах мэдээлэл

Програм хангамжид тусламжийн системийг оруулахаас гадна вэб сайт дээр боловсруулан байрлуулдаг

Лекц № 8

 Ерөнхий сэдэв :    Системийн хэрэгжүүлэлт

Зорилго:  Хуваарилагдсан системийг хэрэгжүүлэх, хэрэглэгчийг сургах, хуучин системээс шинэ системд хөрвүүлэх болон шинэ системийг хөгжүүлэхэд оршино. 

Дэд сэдвүүд :

  •  Сүлжээний ерөнхий ойлголт
  • Сүлжээний төрлүүд

Агуулга :

1.        Сүлжээний ерөнхий ойлголт

Компьютерийн сүлжээ гэдэг нь компьютер хооронд, байгууллага, хувь хүн, улс хооронд мэдээллийг хурдан шуурхай, найдвартай дамжуулдаг. Сүлжээ нь техник хангамж (сервер, ажлын хэсэг, принтер гэх мэт ) болон програм хангамжаас (үйлдлийн системүүд, хэрэглээний програмууд) бүрдэнэ. Сүлжээний стандарт төрөл нь гадаад буюу WAN (wide -  area network ), дотоод буюу LAN (Local area network) сүлжээнүүдийг агуулдаг. Бүх сүлжээнүүд дараах 3 үндсэн багц хэлбэрийг багтаасан байдаг. Үүнд :

1.        Сүлжээний үйлчилгээг хангадаг тоног төхөөрөмжүүд

2.         Сүлжээний үйлчилгээг хэрэглэгч тоног төхөөрөмжүүд

3.        Дээрх тоног төхөөрөмжүүдийг холбох хэрэгслүүд

Компьютерүүдийг сүлжээний кабель утас, hub, router, сүлжээний карт зэрэг холбох хэрэгслүүдээр холбодог. Сүлжээнд байгаа компьютерүүд сервер ба клиент гэсэн 2 хэсэгт хуваагдана. Энэ загвар нь олон хэрэглэгчдийг мэдээллээр хангах ажлыг хялбар болгодог.

Клиент програм нь :

  • Хэрэглэгчийн хүсэж байгаа мэдээллийг сервер рүү дамжуулах
  • Дамжуулж байгаа мэдээллийг сервер ойлгох формат руу хувиргах
  • Серверт байгаа мэдээллийг хэрэглэгч уншиж чадахаар хувиргах хэрэгтэй.

Сервер програм нь :

  • Клиентээс ирж байгаа хүсэлтийг хүлээн авч түүнийг боловсруулдаг.
  • Клиентийн хүсэж байгаа мэдээллийг түүн рүү илгээх үүрэгтэй.

Програм хангамж нь хэрэглэгчдийг өөр хоорондоо харилцаж, мэдээлэл солилцоход дээрх тоног төхөөрөмжүүдийг хэрэглэх бололцоог олгоно. Сүлжээний програм хангамж нь сүлжээнд холбогдсон компьютерүүдийн үйл ажиллагааг удирдаж, протокол гэж нэрлэгдэх програмаар сүлжээг удирдан зохион байгуулна. Серверийн хувьд өндөр хүчин чадалтай үйлдлийн систем шаардагдах ба энэ нь хэрэглэгчдэд нэг дор олноор үйлчлүүлэхэд хангалттай хүчин чадалтай байх хэрэгтэй. Нөгөө талаас найдвартай байх шаардлагатай.

Серверүүд нь үйл ажиллагаа, гүйцэтгэх үүргээрээ өөр өөр байдаг. Дараах серверүүд байна.  Үүнд :

  • Мэйл сервер
  • Вэб сервер
  • Модем сервер
  • Факс сервер
  • Файл сервер
  • Принт сервер

2.        Сүлжээний төрлүүд

Сүлжээ нь иерархи, од, тойрог болон цуваа гэсэн үндсэн төрөлтэй байна. Эдгээр төрөл тус бүр нь өөр өөр төрлийн техник болон програм хангамжийг шаардаж, өөр өөр боломжуудтай байдаг.

Иерархи сүлжээ. Төв компьютер нь бусад компьютерүүдийг хянан ажилладаг. Нэг түвшинд байгаа компьютерүүд өөр хоорондоо холбогддоггүй.

Одон сүлжээ. Төв компьютер нь сүлжээний төвд байрлаж, бусад компьютерүүдтэй холбогддог. өөрөөр хэлбэл, сүлжээний бусад компьютерүүд нь өөр хоорондоо шууд холбогддоггүй.

Тойрог сүлжээ. Энэ төрлийн сүлжээнд төв компьютер гэж байдаггүй. Ижил хүчин чадал бүхий компьютерүүд нь өөр хоорондоо шууд холбогддог.

Цуваа сүлжээ. Энэ төрлийн сүлжээ нь хэрэглэгчдэд сүлжээнд тоног төхөөрөмжийг нэмэх болон хасах боломжийг олгодог.

3.        Сүлжээний зохиомж

Шинжээч нь хөгжүүлэх системийн онцлогоос хамааран хэрэгцээ шаардлаганд нийцүүлэн сүлжээг зохиомжилно. Тусгай тэмдэглэгээнүүдийг ашиглана

start=-36 , cViewSize=50 , cPageCount=1

14 сэтгэгдэл:

null
Уранболд (зочин)

Энэ чинь жинхэнэ Мэдээлэл байна даа. Баярлалаа Хэрэг болох үед орж ирж харнаа

yanzagkhan (зочин)

PLSssssssssssssssss design-aa oorchilchih tehuu, fond-oo tomsgochih tehuu. Tegehgvi bol endees chin olj unshina gedeg odriin od harahtai adil yum boloh ni eee guijiina. Ug ni heregtei l yum baih shig bhiin...

Uyanga (зочин)

Ene xicheeliig avsan ex uusveree bichmeer sanagdav

ммм (зочин)

ta nar endees hen ym olj harj unshina gj bodoovoo mangariin unguu uurchilj chadhgui bga bol nadaas asuuj bolno shuu

у (зочин)

уг нь маш хэрэгтэй мэдээлэл байна даа н ч үсгийн фонд нь жаахан тиймэрхүү юм байна . Мөн энэ чиглэрээр өөр дахиад олн мэдээлэл байвал тун их баярлана шүү амжилт

Цогтоо (зочин)

Select All хийж байж унших юмуу хаашаа юм. Ямарч дизайны мэдрэмжгүй хүн байнадаа.

Бат-Эрдэнэ (зочин)

Сайн мэдээлэл оруулсан байна. Текстийнхээ өнгийг өөрчлөхгүй бол сайн харагдахгүй байна. Цогтоогийн хэлдэг үнэн шүү. үүнд дээр анхаарах хэрэгтэй. Дараа дараагийн лекцүүд нь харах хэрэгтэй байна.

mgl (зочин)

hey ih heregtei medeelel baina bllaa Humuusee unshij bolkuu bol select all hiidee kkk

Бадамаа (зочин)

баярлалаа. Хэрэгтэй чухал чухал мэдээлэл байна. зарим хүмүүс соёлтой баймаар юм. өөрт нь хэрэгтэй зүйлс тавьсанд баярлахын оронд. хүнрүү давшилахынхаа оронд өөрийнхөө толгойг ажиллуулаач. select all гэд уншихаар харагдаж л байна шүү дээ.

nandia (зочин)

sain u?
ih heregtei medeelel bna bayarla...........
gehde dizidn uurchilchihwel dajgvil yum bn...

n (зочин)

dizign''

kimiko (зочин)

ugan zagwaraa oorchilwol unshihad mash hund baina font niihoo ongiig solihgui bol~! medeelel chin haragdahgui baina

dmb (зочин)

Thank you, уншихад хэцүү ч гэсэн бүгдийг нь хуулж аваад Ворд дээр хуулж уншлээ.

Angel (зочин)

uu vneheer heregtei zvil bn tnks

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)